Найрамдлын Дархан хотын зураач урчуудын уран бүтээлийн үзэсгэлэн нийслэл хотноо гаралгүй 30 жил завсарласны дараа үзэгчиддээ бүтээлээ дэлгэн толилуулж байна. Дарханы зураач урчууд нь энэ удаагийн үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, уран баримал, цаасан хайчилбараас гадна уран дархчууд, гар урчууд, хатгамалчидын бүтээл зээгт наамал, эсгий урлал, уран хатгамалууд, орчин үеийн контемпорари инстоляци төрлийн бүтээлүүдийг дэлгэн сонирхуулж байна.

Найрамдлын шинэ хотын зураач урчуудын байгууллага нь Бурхантын хөндий нутагт 1961 онд Монголын нэрт зураач Ц.Жамсрангийн санаачлагаар үүсэн байгуулагдсан түүхтэй. Дархан нутгийн Зураач урчуудын бие даасан холбоо 2010 онд санаа нэгдсэн уран бүтээлчид, дүрслэх урлаг технологийн багш нар оролцсон 20 хүн цугларч анхдугаар хурлаа хийж, үйл ажиллагааны чиглэл, дүрмээ баталж, Удирдах зөвлөл, Тэргүүн, Хяналтын зөвлөл, Гүйцэтгэх захирлаа сонгож баталсанаар анх “Тэнгэр өөд” нэртэй ТББ байгуулагдаж 2016 оноос нэрээ өөрчилж Дархан-Уул аймгийн “Урчуудын Эвлэл” ТББ нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай Урчуудын эвлэл байгуулагдсан цагаасаа хойш жил бүрийн ээлжит болон ойн баярт зориулсан, уран бүтээлчдийн бие даасан зэрэг 20 гаруй уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж Дархан хот болон орон нутагт олон арван баримал, бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. ААН, албан байгууллага, хувь хүмүүсийн захиалгаар уран зураг, уран баримал, интерьер дизайн, ландшафт /цэцэрлэгт талбайн тохижилт/ ын ажил хийдэг. Нийт 36 гишүүнтэй.

Үзэсгэлэн  Монголын Урчуудын Эвлэлийн “Арт Галерей”-д 2018.07.29-нөөс 08.06-ныг хүртэл дэлгэгдэнэ.

Монгол-Солонгосын хамтарсан Далайн түрлэг үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө

Улаанбаатар Арт фестивалын хүрээнд зохиогдож буй БНСАУ-ын Дэгү хотын дүрслэх урлагийн холбооны зураачид болон МУЭ-ийн зураачдын хамтарсан үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө.

Дэгү хотын дүрслэх урлагийн холбоотой Монголын Урчуудын Эвлэл нь хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Цаашид хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Туркийн уран бүтээлч Гонжа Эримийн үзэсгэлэн

Хатагтай Гонжа Эрим нь 1986 онд Бурса Анатолийн ахлах сургуулийг төгссөн бөгөөд 1990 онд Улудаг Их сургуулийн Боловсролын сургуулийн Урлагийн боловсролын тэнхимийг График дизайны чиглэлээр төгссөн. Тэрээр 1995 онд Улудагийн Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Урлагийн боловсрол, график дизайнын тэнхимд магистр, 1999 онд Мармарагийн Их Сургуулийн Дүрслэх урлагийн сургуулийн График дизайны тэнхимд докторын зэрэг хамгаалсан.

Хатагтай Эрим 1991 онд Улудаг Их сургуулийн Урлагийн боловсролын сургуульд эрдэмтэн судлаачаар ажиллаж, 1992 онд тус сургуульд багшилж эхэлжээ. Тэрээр 2000 онд туслах профессор, 2013 онд дэд профессор болов. Тэрээр 2000 оноос 2011 он хүртэл Урлагийн сургуулийн дэд захирлаар ажилласан бөгөөд 2010 онд Урлагийн боловсролын тэнхимийн, 2014 онд Дүрслэх урлагийн боловсролын тэнхимийн захирал болж байжээ.

2000 оноос хойш АНУ-ын Урлагийн боловсролын Олон улсын нийгэмлэг (InSEA-U.S.A) гишүүнээр ажиллаж буй хатагтай Эрим нь 2011-2014 онуудад тус нийгэмлэгийн Дэлхийн зөвлөлийн гишүүн, Африк, Ойрхи Дорнодын төлөөлөгчийн албыг хашиж байсан. Тэрээр 2004 оноос хойш Горсэд-Туркиеэ (Визуал урлагийн боловсролын холбоо) болон АНУ-ын Үндэсний Урлагийн боловсролын холбооны (NAEA-USA) гишүүнээр ажиллаж байна.

 

Хавар 2017 уламжлалт үзэсгэлэн

Хавар 2017 уламжлалт үзэсгэлэн 2017 оны 5 сарын 11-ны 16:00 цагт нээлтээ хийх гэж байна.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья. Үзэсгэлэн 5 сарын 11-ээс 5 сарын 18-ны хооронд МУЭ-ийн Арт  галерэйд болно.

Бичиг Соёл 2017

БИЧИГ СОЁЛ 2017 ҮЗЭСГЭЛЭН

Хөтөлбөр: 

2017.05.02-ны 16.00 цагт

МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд уран бичлэгийн хамтарсан үзэсгэлэн нээгдэнэ.

2017.05.04-ний 16.00 цагт

МУЭ-ийн шагналт зураач, Монголын орчин үеийн каллиграфчидын холбооны тэргүүн, каллиграфын их мастер Д.Баттөмөрийн  гэгээн дурсгалд зориулсан эрдэм шинжилгээний хурал

2017.05.06-ний 14.00 цагт

Бийрийн эрдэм бичлэгийн уралдаан