Монголын Урчуудын Эвлэлийн Тэргүүлэгчдийн
2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн
06 дугаар хурлаар батлав.
МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛД ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
МУЭ-ийн болон гишүүний нэр хүндийг чанд сахиж чадах ёс зүйтэй, соёлтой, мэргэжлийн уран бүтээлч Монгол улсын иргэн МУЭ-ийн гишүүн байна
МУЭ-ийн эгнээг өргөжүүлэх зорилгоор гишүүн элсүүлэхдээ МУЭ-ийн дүрмийг бүрэн хүлээн зөвшөөрсөн, мэргэжлийн авьяаслаг уран бүтээлчид, судлаачдыг МУЭ-ийн Тэргүүлэгчдийн зөвлөлөөр хэлэлцэн сонгон шалгаруулж элсүүлнэ.
МУЭ нь мэргэжлийн урлагийн байгууллага учраас шинээр гишүүнд элсэгчид нь доорхи шаардлагыг хангасан байна.
- МУЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг уран бүтээлийн үзэсгэлэнгүүдэд болон бусад галерейд зохион байгуулагдсан уран бүтээлийн үзэсгэлэнд удаа дараа оролцсон байх
- Урлаг судлаач, шүүмжлэгч нар нь дүрслэх урлаг, уран бүтээлийн талаар эрдэм шинжилгээ судалгааны өгүүллэгүүд нийтлүүлж, энэ чиглэлээр нэг зохиолыг хамтарч буюу бие даан бичиж хэвлүүлсэн байх
- Гишүүнд элсэхийг хүсэгчид өргөдөл, уран бүтээлийн жагсаалт, танилцуулгыг хавсарган МУЭ-ийн Хороонд өгсөн байх
Шинээр гишүүнд элсэгчид гишүүн элсүүлэх талаар МУЭ-ийн Тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор элсэлтийн хураамж болон татварыг \элсэлтийн хураамж 10 ам доллар, гишүүний татвар 5 ам доллар\ төлсөн байх
Шинээх гишүүнд элсэгч нь дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй нөхцөлд МУЭ-ийн Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаас гаргасан гишүүнд элсүүлсэн шийдвэрийг хүчингүй болсонд тооцно.
МУЭ