МУЭ-ийн гишүүн ахмад уран бүтээлч Намхайцэрэнгийн Санчирын  Бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 2017 оны 04 сарын 13-ний өдрийн 16:00 цагт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.

Н.Санчир нь 1963 – 1968 онд Чехословак улсад зураг, үйлдвэр урлалын Коллежийг Фреск зургийн ангиар төгссөн. 1971 – 1977 онд ЗХУ-ын Ленинград хотын уран зургийн академийн дэргэдэх Уран зургийн институтыг А.А. Мыльников багшийн Монументал зургийн ангийг төгссөн.

1977 оноос 1989 он хүртэл МУЭ-ийн Монументал тасаг болон уран бүтээлийн ажил хийж байсан. 1990 оноос бие даан уран бүтээлээ туурвиж байна.

Бие даасан үзэсгэлэнгүүд:

1989               Улаанбаатар

1994               Сөүл, БНСУ; Улаанбаатар

1996               Улаанбаатар; Вашингтон, АНУ

1998               Праг, Чех; Карлсруэ, Герман; Вермонт, АНУ

1999               Берлин, Герман

2000               Берлин, Герман

2001               Берлин – Магдебург, Герман; Люксембург, Герман

2002               Улаанбаатар

2004               Улаанбаатар

2004               Праг, Чех (олон улсын МИРО галерэй)

2005               Чекски-Крумлов, Чех

2006               Чекски-Крумлов, Чех

2008               Чекски-Крумлов, Плзень, Чех

 

Уг үзэсгэлэнд зураач Н.Санчир ойрын жилүүдэд туурвисан бүтээлүүдээ олон нийтэд толилуулж, үзүүлэх завшаан тохиолдсон болно.

“Түүний уран зураг өвөрмөц: энэ бол хүний анатомийг нарийвчлан дүрсэлдэг Ренассансын зураг биш, харин ёс зүйн бодгальд үзүүлэх хүндэтгэл, бие сэтгэлийг муу бүхнээс цэвэрлэх хүсэл юм” гэж түүний уран бүтээлийн тухай Белгийн Брюсссель хотын Олон Улсын Түгээх Их сургуулийн (WDU) доктор, профессор Мирослав Кливар хэлсэн байдаг.

 

Үзэсгэлэн 2017 оны 04 сарын 20–ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Та бүхнийг үзэсгэлэнгээр  морилон саатаж, нүд сэтгэлээ баясгахыг урьж байна.