Ц.НАРАНГЭРЭЛ2018-04-13T10:58:08+00:00

Project Description

1971-1975 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг уран зураач мэргэжлээр, 1980-1986 онд Чех улсын Прага хотын Урлаг үйлдвэрлэлийн дээд сургуулийг уран зураач-монументаль зургийн мэргэжлээр тус тус дүүргэжээ

1975-1985 онд МУЭ-ийн УБ хотын салбарт зураач-эх загварын зураачаар, 1986-1988 онд МУЭ-ийн УБ хотын салбарт эх загварын зураачаар, 1988-1990 онд Монументаль Чимэглэлийн үйлдвэрт зураачаар тус тус ажиллажээ. Ц.Нарангэрэл манай ирээдүйн зураач-уран бүтээлчдийг бэлтгэх, залуу үеийг сурган хүмүүжүүлэх ажлаа 1990 оноос эхэлж 1990-1996 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн чимэглэх уран зургийн багшаар, 1998 оноос Дүрслэх урлагийн дээд сургуулийн Чимэглэх урлагийн тэнхмийн эрхлэгч, Чимэглэх урлагийн салбарын эрхлэгчээр одоо хүртэл ажиллаж байна.

1974 оноос эхлэн МУЭ-ийн болон олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож эхэлсэн.

1991 МУЭ нэрэмжит шагнал

1997 Орон зай үзэсгэлээн Мөнгөн бүс

2002 СТА

2004 Хөдөлмөрийн хүндэт медаль

2005 Хүндэт багш