Ц.ПҮРЭВ2018-04-13T12:15:15+00:00

Project Description

1965 онд Ленинград хотын Мухинагийн нэрэмжит Үйлдвэр Урлалын сургуульд суралцан 1971 онд монументаль зураач мэргэжлээр
ТӨГССӨН.

1971-1973  МУЭ-ийн Хороо Булган аймгийн Урчуудын салбарын эрхлэгч

1974-1977 онд Архангай аймгийн Урчуудын салбарын эрхлэгчээр –

1977-1982 онд Хэвлэл Чимэглэлийн үйлдвэрийн тасгийн даргаар –

1982 онд Монументаль Чимэглэлийн үйлдвэр байгуулагдахад тэнд тасгийн дарга,зураачаар ажилласан.

1.Дархан хотод “Дархан” зочид буудлын рестораны ханын зураг, хегжмийн арын тавцанд барельеф, хүлээн авалтын танхимд Дарханы нэхийгээр “Талын уянга”сэдэвт енгийн нэхий наамал
2. Нийслэл хотноо Хүүхэд Залуучуудын театрын тасалбар түгээврийн дэргэдэх ханын мозайка, Хүлээлгийн танхимд сграфито, хүлээлгийн танхимын хоёр талын хананд хүүхдийн сэдэвтэй үлгэрийн чимэг зургууд, еер нэг танхимын хананд “Залуучууд ба театр” сэдэвт ханын зураг, хоёрдугаар давхрын танхимд туурган хивс мен хоёр хананд гипсэн барельеф зэргийг хийсэн.
3. Хүүхэд залуучуудын парк дахь “Туяа” рестораны гадна хоёр хатуу мозайка
4. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Тев асрын хананд бех, сурын мозайка
5. “Хужирт” рашаан сувилалын газрын амралтын хоёрдугаар байрны гурван давхар байшингийн хананд “Шунхлайн домог” сэдэвт мозайка, уг байрны нэг, хоёр, гуравдугаар давхрын зааланд ханын зураг “Хужирт”амралтын газрын бүжгийн зааланд өнгөт шавар ухмар зураг /сграфито/. Дээрх бүтээлуудийн эх загварыг бие даан гаргаж, уран бүтээлчдийн хамтаар хийж гүйцэтгэсэн.
6. Дуурь бүжгийн театрын урьдах талбайд “Эмнэг сургагч” усан оргилуурын шаланд говийн чулуугаар шигтгэмэл
Мөн зураач Н.Сандагсүрэнгийн хамт нийслэлийн “120 мянгат” дахь орон сууцны ханан дахь мозайка, зураач Р.Алтанхуяг хамтаар Биокомбинатын дахь барилгын ханын мозайка, зураач Н.Наранжавын хамтаар Хүүхдийн парк дахь “Төөрдөг байшин”-гийн ханан дахь өнгөт шавар ухмал зураг, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн үүдэн дэхь мозайка зэрэг томоохон хэмжэээний монументаль ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн. Тэр бүхнийг хийж бүтээхдээ Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохирох технологыг ашиглаж байв.
МУЭ-ийн Хорооны үзэсгэлэнгийн танхимд 2003 онд Бие даасан үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд тэнд 60 гаруй бүтээлээ дэлгэн толилуулсан билээ. МУЭ-гийн эгнээн элсэн орсон цагаасаа эхлэн МУЭ-гийн Хорооны зохион байгуулдаг уламжлалт үзэсгэлэнгүүдэд жил бүр тогтмол оролцсоор ирсэн.

Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медалтай
– 2001 онд Монголын урчуудын эвлэлийн Тэргүүний ажилтан
– 2003 онд Соёлын тэргүүний ажилтан
– 2014 онд Алтан гадас одон зэргээр тус тус шагнагдсан болно.