Ц.УРАНЧИМЭГ2018-04-10T16:41:39+00:00

Project Description

Өрнөдөд урлаг судлалаар докторын зэрэг хамгаалсан Монголын анхны урлаг судлаач. Хөдөлмөрийн баатар, Aрдын зураач, Төрийн шагналт, урлаг судлаач Н.Цүлтэмийн отгон охин.

Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит Будапештын Их Сургуулийн Урлаг Судлалын ангид Өрнөдийн урлаг судлалын мэргэжлээр суралцаж,

1995 онд СУИС-д магистрын зэрэг хамгаалcaн.

2009 онд Бёркли дахь Калифорнийн Их Сургуульд урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан

Калифорнийн Их Сургуульд урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалж, 2010 оноос эхлэн эдүгээ хүртэл тус сургуульдаа багшилж байна.

Доктор Ц.Уранчимэг нь урлаг судлалын эрдмийн ажлаас гадна Монголын урлагийн кураторын ажлыг 1997 оноос эхлэн идэвхтэй хийcээр ирсэн билээ. Тэрбээр Японы Цукуба хот (1997), АНУ-гийн Нью-Йорк хот (2000), Германы Боннхот (2001), АНУ-гийн Калифорнийн Их Сургууль (2005, 2009), АНУ-ын Станфордын Их Сургууль (2012), ХонКонгийн Хан Арт Галерей (2011), 9-р Шанхай Биеннале (2012), 56-р Венецийн Биеннале (2015) зэрэг олон улсын хэмжээний олон үзэсгэлэн зохион байгуулж куратораар ажилласан юм.
Үүний зэрэгцээ Ц. Уранчимэг нь Буддын шашны урлаг, Азийн урлагийн түүх, орчин үеийн урлагтай холбоотой ном зохиол,
Судалгаа шинжилгээний олон арван өгүүлэл бичиж нийтлүүлж ирсэн болно.