Ц.ЭРДЭНЭБИЛЭГ2018-04-13T17:59:58+00:00

Project Description

1976-1980 онд Улаанбаатар хотын Дүрслэх урлагийн дунд сургуулийг “Хот чимэглэлийн зураач” мэргэжлээр сурч төгссөн.

1980 оноос МУЭХ-ны томилолтоор Эрдэнэт хотын Урчуудын эвлэлийн салбарт зураачаар ажиллаж эхэлсэн.

1980-1986 онд Эрдэнэт хотын Урчуудын эвлэлийн салбарт зураач.

1986-1988 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Гоо зүйн секторт зураач.

1988-1991 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуульд шугам зургийн багш.

1991-1995  онд Эрдэнэт хотын Урчуудын эвлэлийн салбарт зураач.

1995 оноос Орхон аймгийн Зураач Урчуудын холбоонд Чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.

1999 онд “Цагаан морин жил” ханын зураг

2005 онд “Эвтэй дөрвөн амьтан” ханын зураг

2008 онд “ГОК 30 жилд” ханын зураг

2014 онд Эрдэнэт хотод “Илгээлтийн эзэд-анхдагчдын хөшөө”

Томоохон хэмжээний монументаль ханын зураг бүтээж, 50 гаруй хот чимэглэл, үйлдвэрлэлийн эх загвар, тайз чимэглэлийг бүтээсэн.

Булган аймгийн ХЖТеатрт “Арын албаныхан”, “Гэгээ” болон ойн концертуудын ерөнхий зураачаар тус тус ажиллаж байсан.

1982 онд МУЭ-ийн 40 жилийн ойн үзэсгэлэнд “Эрдэнэт бүтээн байгуулалт” гурвал плакат зургаар оролцож уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш, ээлжийн үзэсгэлэн уран бүтээлийн уралдаанд тогтмол оролцож тэргүүн болон шагналт байрууд эзэлж байв. Үүнд:

1985 онд “НҮБ-40” жил плакат тэргүүн байр

1986 онд “Энх тайванч” жилд 2-р байр

1986 онд “Чанар үр ашиг” улсын уралдаанд 1-р байр

1987 онд “Байгал хамгаалал” сэдэвт зурагт хуудасны улсын уралдаанд тэргүүн байр

1987 онд “Хүн байгаль” олон улсын уралдаанд шагналт байр

1990 онд Эрдэнэт хотын сүлд “Цагаан арслан”

2000 онд “Авилгалын эсрэг” зурагт хуудас улсын уралдаанд тэргүүн байр зэрэг улс болон орон нутгийн уран бүтээлийн уралдаанд 10 гаруй удаа тэргүүн болон шагналт байруудыг эзэлсэн.