Ц.ЭРДЭНЭЦОГ2018-04-09T17:38:35+00:00

Project Description

1974-1978 онд Дүрслэх урлагийн дунд сургуульд суралцсан, Театрын зураач.
1981-1982-онд ОХУ-ын Иркутскийн улсын Их сургуульд Орос хэлний бэлтгэл факультетд суралцсан.
1982–1989 онд ОХУ-ын Санкт-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академид суралцаж Зураач, багш мэргэжил эзэмшсэн.
1999- онд Урлаг судлалын докторын зэрэг хамгаалсан.
2001-2005 онд ОХУ-ын Москвагийн улсын багшийн их сургуульд Доктрантурт суралцсан.

2007 онд Дэд профессор цол хүртэж, Урлаг судлалын Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

1978-1979 онд Улсын цирк, Улсын драмын академик театрт зураач

1981-онд Улсын дуурь бүжгийн академик театрт зураачаар ажилласан.

1989-оноос МУБИС-ийн Дүрслэх урлагийн тэнхимд багш, 2007 оноос тус тэнхимийн эрхлэгч.

2007-2010 онд МУЭ-ийн Хорооны Дэд даргын албыг хавсарч хашсан.

1992 онд “МУЭ-байгуулагдсаны 50 жилийн ойн уран бүтээлийн үзэсгэлэн”– “Урлан дахь гэр бүлийн хөрөг” бүтээлээр Шилдэг бүтээлийн Гутгаар байрын шагнал хүртсэн. 2001-онд “Тусгал -1” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн,

2002- онд “Академус”-хамтарсан үзэсгэлэн ОХУ-Москва хот “Дом художник”-д зохион байгуулсан.

2009-онд “Reflection-II”-үзэсгэлэнгээр МУЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэн.

2009, 2011 онуудад  “Өнгө ба хар цагаан -1-2”-үзэсгэлэнгүүдээс “Нүүрсчид”, “Гуталчин”, “Халуун доширок” бүтээлүүдээр “Дэд байр” эзэлсэн.  

2012-онд “Тусгал-3” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн байгуулсан.

2015-онд “Сумын наадам” бүтээл Дүрслэх урлагийн академийн Шилдэг бүтээлийн “Алтан унага” шагнал хүртсэн.

2015-онд “Үзэгдэл” бүтээл “Франц-Монголын дипломат харилцааны 60 жил” үзэсгэлэнгээс “Тэргүүн байр” эзэлсэн.

2017-онд “Парисын Дарь эхийн сүм” бүтээл “МУЭ-ийн Шилдэг бүтээл 2017”-д нэр дэвшсэн,

2016-“Шинэ цасны өнгөбие даасан үзэсгэлэн,

2017-онд Өнгө ба хэлбэр” хамтарсан үзэсгэлэнг байгуулсан.

НЭГ СЭДЭВТ ЗОХИОЛ: Уран зургийн өнгө1999, XX зууны монголын уран зургийн өнгө зохирол2006, Цветовая система в монгольском изобразительном искусстве-2007,

Монголын уран зураг-2013, Монголын уран зураг-2016 “шинэчилсэн хоёр дахь хэвлэл”; ХХ зууны Монголын уран зургийн өнгө зохицол. 2016, БНХАУ, Хөх хот. Уран зургийн өнгө-2017 “шинэчилсэн хоёр дахь хэвлэл”.

Хамтран бичсэн зохиол: Зураг дүрслэлийн үндэс-2000, Монголын зураасан зураг-2009, Монголын зурагт хуудас-2011, Дүрслэх урлаг судлал-1-2009, Театрын зураач-2011, Дүрслэн урлахуйн үндэс-2015, Монголын театрын түүх-2015; 90 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн.

1998-Боловсролын тэргүүний ажилтан,

2000-МУЭ-ийн Тэргүүний ажилтан,

2002 – Соёлын тэргүүний ажилтан,

2000-Хөдөлмөрийн хүндэт медаль,

2010-Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагнал.

2016-“Алтан гадас” одон.

2011-онд Профессор цол хүртсэн.

2013-онд Монголын Дүрслэх урлагийн академийн Академич цол хүртсэн.