Ч.АЛИМАА2018-03-30T17:10:49+00:00

Project Description

1975-1980 онд ДУДС-ийн “Хот чимэглэл”-ийн анги дүүргэсэн.

1980-1984 онд Улаанбаатар хотын “Урчуудын эвлэл”-ийн салбарт зураач.

1984-1988 онд УБДС-ийн Г. Одонгийн урланд “Уран зураг”-ийн мэргэжлээр суралцаж дүүргэсэн.

1988-1989 онд Завхан аймгийн “Урчуудын эвлэл”-ийн салбарт зураач.

1989-1991 онд “Монголын Урчуудын эвлэл”-ийн хорооны дэргэдэх “Хэвлэл, чимэглэл”-ийн үйлдвэрт зураач.

1991-1994 онд Сэлэнгэ аймгийн “Урчуудын эвлэл”-ийн салбарт зураачаар тус тус ажиллаж байсан.

1994 оноос өдгөө хүртэл “Монголын Урчуудын эвлэл”-ийн гишүүн зураач, чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.

2003 оноос “Монголын Урчуудын эвлэл”-ийн уламжлалт Хавар, Намар үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцсоор ирсэн.

2000 оноос “Монголын Урчуудын эвлэл”-ийн хорооноос уламжлал болон зохион байгуулагддаг Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн-д мөн тогтмол оролцож байна.

2005 онд “Дүрслэх Урлагийн Музей”-д Бие даасан үзэсгэлэн, Мөн ондоо  Солонгос улсад зохион байгуулагдсан “THE 8TH IN THE NORTH EAST ASEA REGIONS” хамтарсан үзэсгэлэнд тус тус оролцсон.

2006 онд Бүгд Найрамдах Франц улсын Сант Авент хотод зохиогдсон “The wind of Mongolia” үзэсгэлэн болоод тухайн онд Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод зохиогдсон “Mongolia” үзэсгэлэнд оролцсон.

2007 онд Оын шилдэг уран бүтээл үзэсгэлэн, Сэлэнгэ аймгийн ойн үзэсгэлэн, Хөх тэнгэрийн орноор  зэрэг үзэсгэлэнгүүдэд оролцсон.

2009 онд Герман улсад “Хамтарсан үзэсгэлэн“, Одон багшийн отгон шавь нар хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцсон.

2010 онд Улаанбаатар 370үзэсгэлэнд оролцсон.

2011 онд “Монголын Урчуудын эвлэл”-ийн “АРТ” үзэсгэлэнгийн танхимд бие даасан үзэсгэлэн, мөн ондоо Японы Токио хотод бие даасан үзэсгэлэнгээ толилуулсан.

2012-2014 онуудад “Намар” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцсон.

Зураач Ч. Алимаагйин бүтээлүүд нь Япон, Солонгос, Герман, Хятад, Америк зэрэг хөгжингүй орнуудын сонирхогчдын болон Монголын “Уран зураг” цуглуулагчдын санд хадгалагдаж байдаг юм.

2014 онд Цэцэгс нэртэйгээр бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Сувд” галерейд гаргасан юм.

2016 онд Тайвань улсад зохион байгуулагдсан “Эмэгтэй уран бүтээлчид”-ийн үзэсгэлэнд оролцсон.

2016 онд “Алтангадас” одон

2017 CТА