top of page
Zamnal50_posterMGL_final copy.jpg

Хэвлэлийн мэдээ

 

“Замнал 50”  Уран бүтээлч Ж. Нанзаддоржийн уран баримлын бие даасан үзэсгэлэн

Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

 

2025 оны 11-р сарын 13–23

Нээлт: 2025 оны 11-р сарын 15-ны 14:00 цагт

 

Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, уран барималч Жамбалдоржийн Нанзаддоржийн “Замнал 50” нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээгдэх гэж байна.

Тус үзэсгэлэн нь уран бүтээлчийн 50 жилийн уран бүтээлийн замнал, сэтгэл, цаг хугацааны үр шимийг нэгэн дор багтаасан онцлогтой. Байгаль, хүн, уламжлал, оршихуйн утгыг илэрхийлсэн түүний бүтээлүүд нь хүрэл,  металл зэргээс гадна мод, гипс зэрэг байгалийн материал ашиглан бүтээгдсэн бөгөөд уламжлалт уран барималын ур ухаан, орчин үеийн дүрслэх хэлний нэгдэл болж чаджээ.

 

Ж.Нанзаддорж нь уран дархан, уран барималч, зураачийн олон ур чадварыг нэгтгэсэн бүтээлч бөгөөд түүний уран бүтээлүүд “Сэтгэл”, “Босоо заяа”, “Этүгэн”, “Арга билэг”, “Хубилай хаан” зэрэг сэдвээр дамжин Монголын ахуй, сэтгэлгээ, түүхийн гүн утгыг илтгэдэг.

 

“Замнал 50” үзэсгэлэн нь нэгэн уран бүтээлчийн урт замналыг илэрхийлэхийн зэрэгцээ Монголын уран баримлын урлагийн хөгжлийн түүхэн гэрч, соёлын өвийн нэгэн хэсэг болохуйц үйл явдал юм.

Үзэсгэлэн 2025 оны 11-р сарын 13-наас 23-ныг хүртэл үргэлжилнэ. Нээлт: 11-р сарын 15-ны 14:00 цагт Байршил: Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

 

Press Release

“Journey 50” – Solo Sculpture Exhibition by Artist J. Nanzaddorj
Exhibition Hall of the Union of Mongolian Artists

Dates: November 13–23, 2025
Opening: November 15, 2025, at 14:00

 

The Exhibition Hall of the Union of Mongolian Artists will soon host “Journey 50”, a solo exhibition by the distinguished sculptor and Honored Artist of Mongolia, Jambaldorj Nanzaddorj.

 

This exhibition brings together the creative achievements, spirit, and dedication of the artist’s 50-year artistic journey, presenting a culmination of his lifelong engagement with form, meaning, and time. Nanzaddorj’s sculptures—crafted from materials such as bronze, metal, wood, and plaster—embody the harmony between traditional sculptural mastery and contemporary visual expression, reflecting his deep contemplation of nature, humanity, tradition, and existence.

 

J. Nanzaddorj is a multidisciplinary artist who unites the skills of a goldsmith, sculptor, and painter. Through works such as “Mind,” “Vertical Destiny,” “Etügen,” “Harmony of the Two Principles,” and “Khubilai Khan,” he conveys the profound essence of Mongolian life, philosophy, and history.

The exhibition “Journey 50” not only marks the artistic path of one sculptor but also stands as a testament to the evolution of Mongolian sculpture and an important contribution to the country’s cultural heritage.

Exhibition Dates: November 13–23, 2025
Opening: November 15, 14:00
Venue: Exhibition Hall of the Union of Mongolian Artists

Дараагийн үзэсгэлэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах

“ТУСГААР ТОГТНОЛ” үзэсгэлэн

Төслийг санаачлагч:

МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛ

Төслийн гол агуулга:

Тусгаар тогтнол нь улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлаас гадна тухайн ард түмний оюун сэтгэлгээний онцлог, улс үндэстний нийтлэг үнэт зүйлсийг багцлан нэгтгэсэн нандин утга агуулга билээ.

Бидний монголчууд 1911 онд Үндэсний эрх чөлөөгөө эргүүлэн олж авч, тусгаар тогтнолоо сэргээсэн бол 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуульт улсаа тунхагласан бахархам сайхан түүхтэй. Түүнээс гадна өв соёл, ёс уламжлал үндэсний сэтгэлгээ, оюун санааны тусгаар тогтнол нэн чухлаар тавигдсаар байна. Тэр дундаа дүрслэх урлагаар дамжуулан бид “Тусгаар тогтнол”-ын ач холбогдолоо тунхаглан зарласаар байх учиртай.

Төслийн зорилго:

Дүрслэх урлагийн бүтээлүүдээр дамжуулан үндэсний онцлог, өөрийн өвөрмөц мөн чанарыг харуулж, соёлын болоод оюун санааны тусгаар тогтнолоо туг сүлд мэт өргөн дээдлэх, тэдгээр бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, түүгээр дамжуулан нийгэм, олон нийтэд тусгаар тогтнолын тухай ойлголтыг бэхжүүлэх зорилготой.

 

Уран бүтээлийн төрөл:

- Суурь уран зураг

- Уран баримал

- Монгол зураг

- График зураг

- Орчин үеийн урлаг

 


Шагналын сан:

Гранпри 5.000.000 төгрөг
Бусад төрөл 2.000.000 төгрөг

Бүтээлд тавигдах шаардлага:

- Мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн байх
- Үндсэн материалаар бүтээгдсэн байх 
- Ямар нэгэн хүний бүтээлийн санаа хуулбарлаагүй байх 
- Бүрэн гүйцэд хатсан, рам, жааз, өлгүүр стандартын дагуу байх 
- Бүтээлийн тайлбар 200 үгэнд багтсан байх 
- Бүтээлийн нэр, бүтээлчийн нэр, хэмжээ, материал тодорхой байх

Бүтээлийг хүлээн авах: 

2025 оны 11 сарын 19-23-ны хооронд МУЭ-ийн Үзэсгэлэнгийн танхимд хүлээн авна. 
Үзэсгэлэнгийн нээлт: 2025 оны 11 сарын 26-нд 16:00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейд 

I'm a paragraph. Click here to add your own text and edit me. It's easy.

584548754_1267289572105458_148573840106070249_n.jpg
  • Youtube
  • Instagram
  • Facebook
bottom of page