top of page
viber_image_2026-06-29_10-23-22-925.jpg

Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд - NOW ART 2026

 

“The truth between past and future is the present.” 

 

"Шинэ Өглөө" уран бүтээлчдийн нэгдлийн санаачилга, зохион байгуулалтаар хэрэгжиж буй "NOW ART 2026" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 2026 оны 7-р сарын 1-ний өдрийн 18:00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн Арт Галерейд нээлтээ хийнэ.

Тус үзэсгэлэн нь Монголын уран бүтээлчид болон БНСУ-ын KOMUST медиа арт баг, БНХАУ-ын уран бүтээлчийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд улс орнуудын уран бүтээлчдийн харилцан солилцоо, бүтээлч сэтгэлгээний уулзвар болохыг зорьж байна.

Үзэсгэлэнд медиа арт, монгол зураг, уран зураг, уран баримал зэрэг дүрслэх урлагийн олон төрлийн бүтээлүүд дэлгэгдэх бөгөөд өнгөрсөн ба ирээдүйн дундах агшин болох “Одоо” цаг хугацааг өөр өөр өнцгөөс эргэцүүлсэн бүтээлүүдийг нэгтгэн хүргэнэ. 

Монголын Урчуудын Эвлэлийн Арт Галерей

Нээлт: 2026.07.01 | 18:00

Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2026.07.01 – 2026.07.07

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

The Union of Mongolian Artists presents "NOW ART 2026"

“The truth between the past and the future is the present.”

Initiated and organized by the Shine Ugluu (New Morning) Artists Collective, the NOW ART 2026 International Art Exhibition will open at 18:00 on July 1, 2026, at the Mongolian Artists' Union Art Gallery.

This exhibition is presented through the collaboration of Mongolian artists, the KOMUST Media Art Team from the Republic of Korea, and an artist from the People's Republic of China. It aims to serve as a platform for international artistic exchange and a meeting point for diverse creative perspectives.

The exhibition features a wide range of visual art forms, including media art, traditional Mongolian painting, painting, and sculpture. Through these works, artists reflect on the concept of the present—the moment that exists between the past and the future—from various perspectives.

Mongolian Artists' Union Art Gallery

Opening: July 1, 2026 | 18:00

Exhibition Dates: July 1 – July 7, 2026

We warmly invite you to join us and experience the exhibition.

 

731380107_2455540051631416_3194207291899586695_n.png.jpeg
672682108_122119166481242860_3660796470736496088_n.jpg

Монгол Улсыг тогтсон нэгэн газарзүйн ойлголтоор бус, энэхүү Павильон нь худалдаа, дипломат харилцаа, сүсэг бишрэл, уран сайхны солилцоогоор бүрэлдэн тогтсон холбогдлын хөдөлгөөнт орон зай хэмээн дахин төсөөлнө. Монголын эзэнт гүрний үе, Марко Пологийн аяллаас эхлэн өнөөгийн цаг үеийн нэн бодит сорилтууд хүртэлх түүхэн ба орчин цагийн нөхцөлийг харгалзан үзэхдээ, улс төрийн хуваагдал, экологийн хямрал, бэхлэгдсэн хил хязгаар давамгайлсан энэ үед Орооцолдоо (Entanglements) нь нүүдэл хөдөлгөөн, хамтран оршихуй, хүн болон хүн бус оршихуйн хоорондын харилцааг эргэцүүлэн авч үзэж, соёлын уян хатан чанар болон олон ургалч байдлын талаарх үзэл баримтлалыг дэвшүүлнэ.

Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоосууд 

Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биенналь дахь Монгол Улсын павильон

 

2026.5.9 - 2025.1122

 

Уран бүтээлчид: Г.Гэрэлхүү, Д.Дорждэрэм, Б.Номин, Ё.Төгөлдөр

 

61 дэх удаагийн Олон улсын Венецийн биенналь дахь Монголын павильон 

Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоосууд нэртэй үзэсгэлэнг толилуулж байна. Куратор Ц.Урaнчимэг, Томас Эллер нарын дэвшүүлж буй энэхүү үзэсгэлэнгийн нэршил нь Евроазийн орон зайд бүрэлдсэн түүхэн, соёлын, оюун санааны олон давхар харилцан холбоо, огтлолцлыг илэрхийлж, солилцоо, зуучлалын үйл явц дахь монголчуудын түүхэн үүргийг онцлон харуулна. Өрнө ба Дорныг холбосон эртний гарцын үүргийг гүйцэтгэж ирсэн Венец хот нь өөрийн онцлог хөдөлгөөн, олон ургальч үзэл, хувирал өөрчлөлтийг суурь үнэт зүйлсээ болгосон Монголын нүүдэлч соёлын ертөнцийг үзэхүйтэй бэлгэдлийн түвшинд дүйцэх орон зай болж өгнө.

Монголын павильон 2026 оны 5 дугаар сарын 9-нөөс 11 дүгээр сарын 22-ны хооронд үзэгчдэд нээлттэй байна.

Уран бүтээлчид: Г.Гэрэлхүү, Д.Дорждэрэм, Б.Номин, Ё.Төгөлдөр

Кураторууд: Ц.Уранчимэг, Томас Эллер

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжилэгтэйгээр 

Хэвлэл мэдээл:

MBF, admin@venicebiennale-mongolia.mn

  • Youtube
  • Instagram
  • Facebook
bottom of page